Б.Жавхлан: Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана

2021-10-13 Засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Гашуунсухайт боомтын саатал болон Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн.

Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна” гэв.

Үргэлжлүүлэн Сангийн сайд “БНХАУ-ын талаас худалдаад авчихсан нүүрс хилийн наана гацсан байгаа. Тиймээс үүнийг нэн түрүүнд гаргаж өгөх асуудлыг бид БНХАУ-ын талд тавьж байна. Тиймээс чингэлэг тээврийн терминалыг байгуулсан. Аль болох харилцан хүний контакт үүсгэхгүй байдлаар боомтуудын экспортыг зохион байгуулахаар дээд хэмжээнд ярилцсан.

Чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Түр журмаар ажиллах журам, дүрмээ гаргачихаад БНХАУ-ын талаас хариу хүлээж байна.

Харилцан гадаад худалдаагаа хүндэтгэх үүднээс эхний ээлжинд БНХАУ-аас худалдаад авчихсан нүүрсийг гаргах бөгөөд энэ жилийн хувьд экспортын төлөвлөгөөн дээр томоохон цохилт авна. Энэ бол зайлшгүй нүүр тулах хүндрэл болчихоод байна.

Хилийн солбилцлын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нарийн царигийг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна гэдгээ олон жилийн өмнө тохиролцчихсон. Ирэх оны долдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна. Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана” гэж мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.