Анхааруулга: БУСДЫН ДАНСНААС 8 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

2021-10-7 Мэдээ, мэдээлэл

 

 

Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр 8.000.000 төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид уг хэргийг илрүүллээ.

Дээрх хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.