Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд шалгалт хийж байна

2021-09-20 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, найдвартай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хүргэх зорилгын хүрээнд ЭЭХХЗГ-аас төлөвлөгөөт шалгалт, тохируулгыг хийж байна. Тодруулбал, есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Шүд, эрүү нүүрний төв, Хүүхдийн сэргээн засах “Бяцхан Тэмүүлэл”, “Эрүүл үрс” төв болон Хонхор, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжид хуваарийн дагуу шалгалт, тохируулга хийлээ.

Мөн хүсэлтээ ирүүлсэн дараах 5 байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийж, дүгнэлт гаргасан. Үүнд:

“Ган Булаг Медикал” ХХК-ий “Ган Мед” эмнэлэг
“Серсандимэд” ХХК-ий эмнэлэг
“Хүй тамга” ХХК-ий “Гэрэлт эс” эмнэлэг
“Болор мэлмий” ХХК- ий эмнэлэг
“Хас Цэгц” ХХК –ий “MG Med” эмнэлэг
Уг шалгалтаар дээрх эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын эмчилгээ, оношилгоонд ашиглаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь стандартын шаардлага хангасан, хэвийн ажиллагаатай байна гэж үзжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.