Түргэвчилсэн оношлуурыг өрхийн эмнэлгүүдэд тараалаа

2021-09-16 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрх тус бүрт 500 ширхэг буюу 83,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэллээ.

Мөн 21 аймагт тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгож байна. ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур өглөө. ПСР тодорхойлох оношлуур тус бүр нь 2000 ширхэг нийт 52,000 тодорхойлох оношлуур олголоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.