ЭМЯ: Ковид19-ийн улмаас дутуу төрөлт ихсэж байна

2021-09-9 Мэдээ мэдээлэл

Ковид19 халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор “Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт” сэдвээр ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Өргөө амаржих газрын эмч С.Цэрэнсамбуу өглөө. Өнөөдрийн байдлаар  6100 орчим жирэмсэн эмэгтэй, 5000 гаруй хөхүүл эх төрсний дараа дархлаажуулалтад хамрагдсан нь зорилтот бүлгийн 15-хан хувийг эзэлж байгаа аж. Амаржих газруудад улаан бүс буюу халдвартай ээжүүдэд зориулсан тасаг нээсэн байна. Энэ хүрээнд Өргөө амаржих газар 80 ортой улаан бүсийн тасаг нээжээ.

Халдвараар өвчилсэн жирэмсэн ээжүүдийн тухайд, зүрх судасны өвчин, таргалалт, бөөрний архаг үрэвсэл, таргалалт, чихрийн шижин зэрэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд зүрхний судасны дутагдалд орж байна гэв. Тиймээс жирэмслэлтийг эрт шийдэх шаардлага үүсэж байгаатай холбоотой кесарево хагалгаа болон дутуу төрөлт ихсэж буйн онцлов.

Мөн тэрбээр “Өргөө” амаржих газарт 2021 оны эхний долоон сард 5800 эх төрсөн. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад төрөлт буурсан. Харин эхийн хүндрэл нэмэгдсэн нь ковидын тархалттай холбоотой” гэлээ.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах хамгийн гол арга нь дархлаажуулалт болохыг ЭМЯ-наас анхаарууллаа. Тодруулбал, “Дархлаажуулалтад хамрагдсанаар дельта хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж болно. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр ЭМ-ийн сайдын тушаалаар сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байгаа.

Дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эхийн эндэгдэл нэмэгдсэнээр 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалмаар байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.