Манай улсад шинэ коронавирусийн халдварын тархалт сүүлийн өдрүүдэд орон нутагт эрс нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох албаныхан онцолж байна. Харин энэхүү халдварын тархалттай зэрэгцэн дельта хувилбар нэмэгдэх болсон талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн цахим хуудаст ийнхүү мэдээлжээ.
Тэрбээр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна” хэмээн тодруулжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч долоо хоногт эерэг гарсан шинжилгээний 10-20 хувьд PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхэд нийт 369 сорьцны 39-д дельта хувилбар илэрсэн байна. Энэ нь нийт сорьцны 11.6 хувийг эзэлж байна гэсэн үг юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.