Хөл бөмбөгийн талбай “Спиннинг давалгаа”-нд автжээ

2017-06-5 Амрах агшин

Өнгөрсөн бямба гарагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хөл бөмбөгийн талбайд  шинэлэг доргио, санаанд багтамгүй үр дүнгээр дүүрэн нэгэн үдэш болж өнгөрлөө. Өнөө жилийн “Спиннинг давалгаа”-нд хот хөдөөгийн арав гаруй спиннинг клубууд нэгджээ.  Энэхүү спортыг хөгжүүлэхэд Монголд төдийгүй Азид  үнэтэй хувь нэмрээ оруулж яваа хүний нэг бол яах арга М.Мөнхсүлд юм. Түүний  санаачлагаар энэхүү үйл ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ юм.

Манай улсад  эргэлтэт дугуйн спорт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй энтертайнмент чиглэлийн спортын нэг. Энэ богинохон хугацаанд спиннингийн спортын эрүүл мэнд, чийрэгжүүлэлт, энтертайнмент, шоу тал руу  хэрхэн, яаж хөгжиж байна вэ, гэдгийг энэ үдэш харж болохоор байлаа.

А.Уянга

 

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.