“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид өнөөдөр /2021.08.04/ эх орондоо хүрэлцэн ирнэ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Сайед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд нийт оролцсон 128 улсаас 6-р байрт шалгарсан амжилттай эх орондоо ирж байна.