ЭМЯ: Халдварын 1444 тохиолдол бүртгэгдэж, зургаан ХҮН НАС БАРЛАА

2021-08-4 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.08.04/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1444 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 168.673 болов.

Шинээр бүртгэгдсэн 1444 тохиолдлын 467 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 977 тохиолдол бүртгэгджээ. Мөн 6 хүн коронавируст халдварын  нас барсан байна.

Дашрамд дуулгахад, COVID-19 халдвар үүсгэгч коронавирусийн анхны хувилбараар өвчлөөд эдгэрсэн хүн дельта хувилбарт халдварыг дахин авах боломжтой. Гэхдээ өмнө нь анхны хувилбараар өвчлөөд эдгэрсэн, дээрээс нь вакцинд хамрагдаад дархлаа тогтсон хүмүүс дельта хувилбарын халдвар авсан ч хүндрэх магадлал нь маш бага гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Мөн коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авахгүй гэж бодох нь маш том алдаа. Тиймээс байнга халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөсөөр буй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.