Токио 2020 олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн -57 кг жинд манай тамирчин Б.Хонгорзул анхны барилдаанаа хийлээ. Тэрээр Европын аваргын хүрэл медальт Францын тамирчин Матилд Ривиерийг 7:5-аар ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Б.Хонгорзул шөвгийн наймд 2016 оны Риогийн олимпын аварга, гурван удаагийн дэлхийн аварга, Японы Рисако Кавайтай барилдана.