5300 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгчээ

2021-08-3 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид, Цагдаа, Хүүхэд хамгааллын төвийн ажилтнуудтай хамтран 06 сарын 10-наас хөдөлгөөнт завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид сүүлийн долоо хоногийн хугацаанд /2021.07.26-08.01/ гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 5364 иргэнд хүргэж /том хүн-3780 хүүхэд-1584/, ногоон бүсээс 853 автомашин холдуулан, 2668 ширхэг тараах материал тарааж сэрэмжлүүлэг өгсөн талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн усны осолд өртөх эрсдэлд орсон нэг иргэний амь насыг аварч, голд суусан 2 автомашиныг татаж аюулгүй болгосон бол Аврах ангийн алба хаагчид  буцалтгүй  нэг нэрвэгдэгчийг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.