БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд эхний ээлжийн АИ-98, АИ-95 бензин хил дээр ирсэн талаар Уул уурхайн сайд Г.Ёндон мэдээллээ. Тэрбээр “Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар АИ-80,АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй. Өдөр бүр валютын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна” гэсэн юм.
ОХУ-д шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор тус улс тодорхой хугацаанд Монгол Улсад АИ-98, АИ-95 бензин нийлүүлэлтээ хязгаарлаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд барихаар БНХАУ-тай хэлэлцээр хийжээ.
АМГТГ-ын мэдээлж байгаагаар манай улс шатахууны 30 хоногийн нөөцтэй байна.
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
6 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.