ЭМЯ: 2308 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

2021-07-9 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт нийт 12539 шинжилгээ хийхэд 2308 хүнээс шинээр халдвар илэрч, таван хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 134270 болж, нийт нас баралт 660 боллоо.

Шинээр илэрсэн халдварын 2307 дотоодын нь халдвар юм. Үүнээс Улаанбаатарт 1367 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба эмнэлгээс шалтгаалах халдвар нэг бүртгэгдсэн. Харин орон нутагт 940 тохиолдол бүртгэгдлээ. Ингэхдээ 30-34 насныханд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн байна.

Нас барсан иргэдийн тухайд:

-60-69 насны нэг,
-70-79 насны хоёр,
-80-аас дээш насны хоёр хүн 5-20 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.

Мөн хугацаанд 2673 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 96 513 боллоо.

Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн шууд мэдээлэл долдугаар сарын 11-нээс түр завсарлаж, халдварын нөхцөл байдлын талаарх хоногийн мэдээллээ яамны сайтдаа байршуулах болно.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.