Есөн хүн нас барж, 221 хүний бие маш хүнд  байна

2021-07-8 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр 1.510 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Сүүлийн 24 цагт 9.002 хүний сорьцод шинжилгээ хийхэд илэрсэн тоо юм.  Нийт халдварын тоо улсын хэмжээнд 126,811 боллоо.

Коронавирусийн халдварын улмаас 18-93 насны есөн хүн нас баржээ. 18 настай иргэний хувьд коронавируст халдвараас гадна хавсарсан суурь өвчтэй буюу цусны хорт хавдартай байсан гэв. Тэрээр  ес хоног эмчлэгдсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 762 нь Улаанбаатар хотод 758 нь орон нутагт батлагджээ. Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Орхон аймагт хамгийн олон буюу 89 тохиолдол шинээр нэмэгдсэн дүнтэй байна.

Одоогоор  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12,888 хүний

98,195 нь – хөнгөн
3,303 нь – хүндэвтэр
1,169 нь – хүнд
221 нь- маш хүнд  байна.
Харин 24.543  иргэн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.