Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д “Туул” голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас 1 хүн нь Туул голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 05-ны өдрийн 20:12 цагт нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/-г 07.06-ны өдрийн 05:30 цагаас “Туул” голд 2-3 метрийн гүнд 65 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:45 цагт иргэн Н-н цогцсыг /осолдсон газраас 8 км-т/ Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харалдаа “Туул” голын бургасанд тээглэсэн байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.