“Яг түүн шиг-2” шоуны ялагчаар Т.Бархүү тодорлоо

2017-06-5 Энтертайнмент

 

“Боловсрол суваг ТВ”-ээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын финалын шалгаруулалт өнөөдөр болж өнгөрлөө. Монголын урлаг соёлын төлөөлөл болсон найман оролцогч нийт 10 дугаарын турш чадвар, чансаа, авъяас билгээрээ өрсөлдсөний эцэст шоуны ялагчаар Т.Бархүү тодорлоо. Тэрбээр найман дугаарт хоёр удаа ялсан бөгөөд шоуны хамгийн хүчтэй оролцогчийн нэг байж чадсан юм.
Шилдгийн шилдэг оролцогчоор тодорсон Т.Бархүү 20 сая төгрөгийн эзэн боллоо. Мөн тэрбээр энэ дашрамд “Төрүүлсэн ээждээ баяллаа, тэнгэрт суугаа аавдаа баярллаа. Мөн хэзээд миний хажууд байж, намайг түшиж тулж байдаг хайрт хань Одончимэгтээ баярллаа. Чамдаа хайртай шүү. Үхэн үхтлээ чамайгаа хайрланаа” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн нь олны хайрыг татсан юм.

Дашрамд дуулгахад, хоёрдугаар байранд С.Гантогоо орж таван сая төгрөгийн эзэн боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.