МАН: Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжив

2021-06-25 Нам хөдөлгөөний амьдрал

МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Яг одоо шинээр сонгогдсон намын дарга Бага хурлын гишүүддээ хандаж, илтгэл тавьж байна.

 

Мөн энэ удаагийн хурлаар буюу бямба гаригт үргэлжлэх тус хурлаар бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг ярилцах бөгөөд МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоох гэнэ.

Дашрамд дуулгахад, шинээр сонсогдсон Ерөнхийлөгч хуулийн дагуу намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө намаасаа түдгэлзэх хуулийн зохицуулалттай бөгөөд өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.