Орхон аймагт коронавируст халдварын сорьцод шинжилгээ хийхэд мутацлагдсан вирус илэрсэн талаар тус аймгийн Шуурхай штабын зөвлөх эмч, тархвар судлаач Л.Уранчимэг хэллээ.
Тодруулбал, мутацлагдсан вирус нь халдварлах чадвар дөрөв дахин өндөр байдаг байна.
Түүний онцолж буйгаар “Манай аймгийн хэмжээнд долоо хоног бүр халдварын тархалт эрчимтэй өссөн, шинж тэмдэг харьцангуй өөр байсан. 188 сорьц шинжилснээс 60 хувьд нь янз бүрийн мутац илэрсэн. Урьдчилсан байдлаар Британи, Бразилийн мутацлагдсан вирус байгаа гэдгийг тогтоосон. Мөн Энэтхэгийн дельта вирус явж байх магадлалтай” хэмээн анхааруулжээ.