Т.БЭГЗСҮРЭН: Ирэх сарын 1-нээс ХӨЛ ХОРИО тогтоох тооцооллыг ЗАСГИЙН ГАЗАРТ хүргүүлсэн

2021-06-22 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн Асашёорюү Д.Дагвадоржийн “Аса станц” ярилцлагад орох үеэрээ дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж, зөвлөмжийг хүргүүлсэн гэв. Хэрвээ хөл хорио тогтоохгүй бол нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ хэмээн онцлов.

Яаралтай хөл хорих гурван үндэслэл:

1. Нас баралтаас сэргийлж хөл хорих хэрэгтэй. Ингэхгүй бол долдугаар сард үхэл эрс нэмэгдэнэ

2. Эмнэлэг, эмч нарын ачааллыг багасгахын тулд хөл хорь. Ингэхгүй бол эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрнэ

3. Бид хөл хорихгүй явбал 2021 оны арвандугаар сарын 1н гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянга болно” гэлээ.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.