Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэлэлцлээ. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллаагаг хязгаарлахаар боллоо.
Тухайлбал, хоолны газрын заалны үйлчилгээг долоо хоногоор хязгаарлах, халдварын эмчилгээний арга барилаа өөрчлөх чиглэл өглөө. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгч байна.
Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулна. Харин орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй, хориглож байна. Харин хэмнэсэн зардлыг нь эрүүл мэндийн салбарт зориулна” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.