Зургадугаар сарын 15-наас сайн дурын ПСР шинжилгээ төлбөртэй болно

2021-06-11 Мэдээ мэдээлэл

 

Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болгох гэж байгаа талаар өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг болон шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа “News.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй” гэсэн байна. Одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт явуулын болон байнгын шинжилгээний цэгүүд ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.