Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 98 иргэн ирэх бөгөөд зарим иргэдийг ‘Ориентал’ зочид буудалд тусгаарлана. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.