Зуслангийн бүсээс 689.1 тонн хог хаягдал цэвэрлэн тээвэрлэжээ

2021-05-30 Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар хотын зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг  өчигдөр зохион байгуулжээ.

Зуслан, ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын 90 гаруй албан хаагч, зам талбайн 620 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 110 ажилтан, 459 иргэн нийт 1,279 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. 43 автомашин 126 рейсээр 689.1 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Халзангийн ам, Мухарын ам, Өндөр хааны рашаан, Хүйн гол, Аюушийн ам, Гүнтийн ам, Шижирийн ам, Хужирын хяр, 24 дүгээр хорооны Бумбат, Нумт, Баян-Уул, Салхитын зуслан, 34 дүгээр хорооны Найрамдал, Бор толгой, Баянголын ам, 42 дугаар хорооны Богины ам, Ухны ам, Хадатын ам, Хустайн амуудын ойн зурвас, ногоон бүс, Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт, Өвөргүнт, Санзай, Сэлх, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Туул, Улиастайн гол дагуу зэрэг нийт 583,000м.кв талбайг цэвэрлэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.