Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Өвөрт-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 19-ний өдрийн 19:45 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, тавдугаар сарын 20-ны өдрийн 02:30 цагт цурамд оруулж, 04:03 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 3500 га талбай шатжээ.