Таван настай хүүхэд усанд унаж, осолджээ. Тодруулбал, бага насны хүүхэд “Туул” голд унаж, осолдсон тухай дуудлага тавдугаар сарын 7-ны өдрийн 17:47 цагт Онцгой байдлын газар ирсэн байна.
Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 18:30 цагт очиж иргэн М /5 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийг мөн өдрийн 20:50 цагт түр зогсоожээ. Өнөөдөр 06:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.