ЭМЯ: 533 хүнээс Covid-19 илэрч, нэн хүнд хэлбэрээр долоон хүн нас барлаа

2021-05-17 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас цар тахлын талаарх өнөөдөр (2021.05.17)-ийн ээлжит мэдээллээ хийж байна.


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 533 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 49 175 боллоо. Шинээр бүртгэгдсэн 533 тохиолдлын 527 нь /нийт 48 476/ дотоодын халдвар, 6 нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан /нийт 143/ тохиолдол бүртгэгджээ.

Харин 533 халдварын 490 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 43 297 боллоо. Орон нутагт 37 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5179 болжээ. 

Төв аймаг – 25

Өвөрхангай аймаг – 4

Орхон аймаг- 1

Завхан аймаг – 2

Говь-Алтай аймаг – 2

Ховд аймаг – 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Мөн 1065 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 41 844 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай долоон хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 214 боллоо. Тодруулбал,

Дөрөвдүгээр сарын 4-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 51 настай эрэгтэй
Тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 63 настай эмэгтэй
Тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан 78 настай эрэгтэй
Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Өчигдөр нийт 8302 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Ингэснээр Улаанбатар хотод 921153 хүн нэгдүгээр тун хийлгэсэн бол хоёрдугаар тунд 489995 хүн хамрагдаад байна. Харин хөдөө орон нутагт 857459, хоёрдугаар тунд 153696 хүн хамрагдсан аж.

Өнөөдрийн хуралдааны үеэр салбар яамнаас “Вакцины нөөц байгаа учраас нэг дэх тунгаа хийлгээд 21 хоносон бол хоёр дахь тундаа хамрагдахыг уриалж байна. 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг ЭМЯ судалж байгаа. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтад хамрагдахад ямар шинж тэмдэг илэрч буйг судалж ажиллаж байна. Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна” хэмээв.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.