Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж буй юм.
Энэ хүрээнд Орхон аймагт тавдугаар сарын 14-ний өдрийн баасан гарагийн 11:00 цагаас Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах юм байна. Тэрбээр өчигдөр буюу 12-ны өдөр Дархан-Уул аймагт ажилласан бол, өнөөдөр Сэлэнгэ аймагт албан томилолт хийж, тус аймгийн удирдлагуудтай уулзаж тариаланчдын нөхцөл байдлын талаар ярилцаж байна.
Дархан-Уул аймагт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгджээ. Аймгуудад хийж байгаа албан томилолтоор явахдаа аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлийг сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулж байгаа аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.