Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах ГУРВАН ЦЭГ

2021-05-13 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг, суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн байна.

Тодруулбал:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэгт – Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,

  • Улсын хоёрдугаар төв эмнэлэгт – Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд, 

  • Улсын гуравдугаар төв эмнэлэгт – Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулж байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.