Оршин суугчдын амгалан байдлыг алдагдуулсан 105 зөрчил гарчээ

2021-05-13 Мэдээ, мэдээлэл

Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1897 гомдол мэдээлэл ирсэн байна.  Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 754, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл иржээ. Мөн  автомашин согтуу жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 141, хүний биед халдсан 68, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 162, эрүүлжүүлэх байранд хоносон 207, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 105 тохиолдол гарав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.