Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авна. Хуваарийн дагуу тавдугаар сарын 7-ны байдлаар нийт гурван удаагийн нислэгээр 511 иргэн эх орондоо ирээд байна. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 7.14 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан Тус транзит нислэгээр Франц, Унгар, Солонгос, Гани, АНУ, Австрали зэрэг 7 орны 138 иргэн ирсэн байна.
Иргэдийг “Амар”, “Кемпински”, “Ибис”, “Новотел” зочид буудалд тусгаарлан, бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн 7 хоногийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Дашрамд дурдахад, тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.