Унгирал гаргахгүйн тулд улиасанд тариа тарина

2021-05-3 Мэдээ мэдээлэл

Унгирал гаргахгүйн тулд улиасанд тариа тарина

Жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас ажээ. 2019 оноос эхлэн унгирал гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлж 240 байршилд 20 мянган улиас, 5000 хайлаас хэлбэржүүлээд байна. Олон улсын туршлагаар унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг ажээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн хэлснээр энэ жил 20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн гэлээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.