Орон даяар вакцинжуулалт эхэллээ. Эхний ээлжинд 50-иас дээш насны иргэдийг хамруулах юм. Харин тавдугаар сарын 15-наас 18-наас дээш насны иргэдэд вакцин тарьж эхэлнэ. Ийнхүү орон нутгийн вакцинжуулалтын явцыг эрчимжүүлэх явуулын багийн цуваа хөдөллөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Дэлхий дахины вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явахгүй байна. Манай улс ч иргэдээ вакцинжуулахыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Иймд иргэд улс төрийн хөөсөнд автахгүйгээр вакцинжуулалтаа эрчимжүүлж дуусгах нь хамгийн эхний зорилт. Долоодугаар сарын 1 гэхэд иргэдээ хоёр дахь тундаа хамруулж чадвал Азийн дөрөв давлагаанд өртөхгүй байх боломжтой. Та бүхнийг вакцинжуулалтдаа идэвхтэй оролцохыг хүсье” гэв.