C.Ганбаатар гишүүн МАХН- аас гарч байгаагаа мэдэгдлээ

2021-04-29 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа.

УИХ-д Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг хүргэнэ. Эрдэнэтчүүд эрх баригчдыг хянаарай, ард түмэндээ дэм болоорой гэж намайг сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж Эрдэнэтчүүд надад санал өгөөгүй. Эрдэнэтчүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” хэмээн албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.