Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой боллоо. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
“АстраЗенека” болон “Синофарм”-ын вакцины хоёр дахь тунд хамрагдах 18-аас дээш насны иргэдийг хэзээ, хаана вакцинд хамрагдахыг харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас холбогдож мэдээлэл өгөх тул иргэд товлосон хугацаандаа вакциндаа хамрагдах шаардлагатай байгаа. Мөн гадаадын иргэн ч оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспорттойгоо очиж хоёр дахь тунд хамрагдах боломжтой юм. Улаанбаатар хотод 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан Covid-19-ийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж байгаа юм. Дээрх цэг нь яг хаана байрлаж байгаа болон вакцинд хамрагдах иргэдийг тээвэрлэх автобус хаана яваа зэрэг мэдээллийг утаснаасаа харах боломжтой болжээ.