Сүүлийн дөрөв хоногт буюу 2021.04.19-22-ны өдрүүдэд 1-3 насны зургаан хүүхэд гол, тогтоол усанд живж амиа алджээ. Тодруулбал,
Завхан аймгийн Цагаан-Хайрхан,
Ховд аймгийн Үенч,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,
Төв аймгийн Мөнгөнморьт,
Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд болжээ.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж эрсдэл бүү дагуулаарай. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн хараа хяналт хамгийн чухал гэдгийг ЦЕГ-аас анхаарууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.