“Дота-2” тоглоомын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг долоодугаар сард тодорно

2021-04-20 Мэдээ, мэдээлэл

13 дахь удаагийн электрон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “EILAT 2021 – IESF World Championship”-д “Дота-2” төрөлд  Монгол Улсын баг оролцохоор болжээ. Монголын электрон спортын холбооноос зохион байгуулдаг “MESA Pro Series” гурван цуврал тэмцээнээс тодрон гарах шилдгийн шилдэг баг улсаа төлөөлөн ДАШТ-д оролцох аж.

“MESA Pro Series #1” тэмцээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, харин хоёр дахь цуврал энэ оны нэгдүгээр сард болсон. Тэгвэл гурав дахь цуврал тэмцээн энэ сарын 23-наас ирэх тавдугаар сарын 2-нд зохион байгуулагдаж, нэгдсэн хаалтын арга хэмжээ ирэх долоодугаар сарын 4-нд болох юм байна. ДАШТ Израилийн Эйлат хотноо ирэх арваннэгдүгээр сард болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.