ШИНЭ нам мэдэгдэл гаргажээ

2021-04-20 Мэдээ, мэдээлэл


Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам эрх баригч намын үйл ажиллагааг эрс буруушаан, цаашид Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн эрхийн эсрэг санаархал, аливаа үйлдлийг тууштай эсэргүүцэж, иргэний эрх, ардчиллын талд тууштай зогсохоо мэдэгдэж байна. Бидний улс орны язгуур эрх ашгийн төлөө нам харгалзахгүй тэмцлийг дэмжсэн 95 мянган гишүүн, дэмжигч, манай нэр дэвшигчдийн төлөө саналаа өгч баталгаажуулсан 200 гаруй мянган дэмжигчдийн хүсэл зориг болгож Монголд улс төрийн шинэ, шударга тогтолцоог бий болгохын тулд бүх намуудыг нэгэн жигд гараанаас эхлүүлэх санаачлагыг гаргаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.