1107 тохиолдол батлагдаж, 34-76 насны зургаан хүн нас барлаа

2021-04-16 Мэдээ мэдээлэл

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 19,672 боллоо. Мөн хугацаанд 406 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 11,044 боллоо. Мөн 6 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Нас барсан хүмүүсийн хувьд,

Гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
Дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
Дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдсан 76 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Дээрх хүмүүсийн зарим нь ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.