Шууд-ЭМЯ: Сүүлийн хоногт Улаанбаатарт 654, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас баржээ

2021-04-15 Мэдээ мэдээлэл

 

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг холбогдох албадаас хүргэж байна.

Дэлхийн дахинд сүүлийн 24 цагт дэлхийн 13 улсад 679.003  иргэн халдвараар өвчилжээ. Харин манай улсын хувьд сүүлийн 24 цагт 742  хүнд халдвар илэрчээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 18.002 боллоо. Мөн хугацаанд 385 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 10.638 боллоо.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 2 бүртгэгдэж, нийт 77 боллоо. Мөн гадаадаас зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бүртгэгдэж, нийт 438 боллоо. Мөн Улаанбаатарт 654  тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 15.732 боллоо.  Эдгээр нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Орон нутагт  88 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд, Архангай аймагт 26, Увс аймагт 2, Ховд аймаг 15, Дархан-Уул аймагт 6, Орхон аймагт 11, Булган аймагт 2, Өвөрхангай аймаг 4, Баянхонгор аймагт 11, Төв аймагт 21, Сэлэнгэ аймагт 10, Говьсүмбэр аймагт  1, Дундговь аймагт 3, Дорноговь аймагт 2, Сүхбаатар аймагт 11  тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2804  хүн эмчлүүлж байна. Үүнээс гэрээр 3568 иргэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 40
  • Хүнд 138
  • Хүндэвтэр 652
  • Хөнгөн 1974 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 31 боллоо. 69 настай 2021.03.28-нд гадаадаас ирсэн. Маргааш нь халдвар авсан нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 70 настай эрэгтэй 2021.03.18-нд халдвартай нь батлагдаж ХӨСҮТ-д эмлүүлж байгаад нас барлаа. Мөн бусад шалтгаанд 1 нас баралт бүртгэгдлээ. Бөөрний архаг үрэвслээсээ үүдэлтэй нас баржээ.

<

Та өөдрөг үзэлтэй юү

3 цагийн өмнө

Ковид-19 ба Тамхи!

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.