Metoo хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ?

2021-04-15 Мэдээ, мэдээлэл

Эмэгтэйчүүдийн эрх ил далд хэлбэрээр зөрчигдөж нэн ялангуяа хамгийн ихээр бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан учир өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Me too хэмээх хөдөлгөөнийг эхлүүлж, эмэгтэйчүүд өөрт тохиолдсон хүчирхийлэл, аюул эрсдэлийг чөлөөтэй илэрхийлэх болсон. Энэхүү санаачлалыг жүжигчин Алисса Милано гаргаж зоригтойгоор дуу хоолойгоо хүргэж хүчирхийллийн эсрэг бат зогсож чадсан юм.

Гэвч охид эмэгтэйчүүдийн эрхэнд халдаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, сэтгэл санаагаар нь дарамтлах, нэр төрийг нь гутаан доромжлох нь үйлдэл тасрахгүй байна. Гэр бүл, ажлын байран дээр хүртэл эрх мэдэл давуу байдлаа ашиглан хүч хэрэглэх тохиолдлууд ч буурахгүй байна. Кино найруулагч Харви Вайнштейн охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг байсан хэргийг олон нийтэд илчилсэн энэхүү хөдөлгөөн Холливудын жүжигчин Алисса Милано твиттер хуудаснаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн найзынхаа тухай бичсэнээр эхэлжээ. Үүний дараагаар жүжигчин Эшли Жадд, Анжелина Жоли, дуучин Тайлор Свифт, жүжигчин, загвар өмсөгч Роуз Мак Гоун зэрэг олны танилууд бэлгийн дарамтын талаар үзэл бодлоо хуваалцан, хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхэд уриалсан юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.