Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байхад нийслэлчүүд салхинд гарах нэрийдлээр нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү унадаг дугуйгаар явах, хороо хооронд алхах зэргээр хөдөлгөөн үүсгэх болсон. Тиймээс хөлдөлгөөнийг сааруулах зорилгоор иргэдийг өглөө 06:00-08:00, үдээс хойш 16:00-18:00 цагийн хооронд салхинд гаргахаар зохицуулалт хийвэл ямар вэ гэдэг санал УОК-ийн хуралдаанаар яригдсан. Гэхдээ одоогийн байдлаар энэ санал албажаагүй. Тиймээс иргэд тодорхой цагийн хуваарийн дагуу салхинд гарах нь гэж ойлгож болохгүй” гэлээ.
Тиймээс иргэд цагийн хязгаарлалтад баригдахгүйгээр гэр, байрныхаа гадаа салхинд гарч болох юм. Харин дүүрэг дамжин уул хаданд гарна гэж явж болохгүй гэдгийг УОК-оос мэдээлж байна.