Ёстой л төсвийн мөнгө “ёолох” биш гэгчээр…

2021-04-12 Нийгэм
Энэ улсад төрийн мөнгө буюу татвар төлөгчдийн халааснаас гардаг хэдэн бор төгрөг л ёо ёо гэж ганц удаа ганхийдэггүй нь сайхан юм даа. Тийм ч учраас эл төрлийн хөрөнгө мөнгө зардал тооцоогүй, үргүй шахам зарцуулагддаг нь бодит үнэн. Ямар сайндаа л 2012 оны хавар 3, 4 хорооллоос нэгдүгээр хороолол руу уруудах замыг шинэчлэх шаардлагатай болж, холбогдох цагаан захтнууд хурал хуй болж байж шийдвэр гарган замын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь энэхүү өдрөөс 14-хөн хоногийн өмнө 960 сая төгрөгийн тохижилтын ажил энэ замын дагуу хийгдсэн байв. Гэвч энэхүү үргүй зардалд хэн нэгэн албан тушаалтан нь хариуцлага тооцох нь бүү хэл гөлөөг ч гэх хүн байсангүй.
Ийнхүү томчуудын гаргасан энэхүү мунхаг шийдвэрийн үр дүнд тухайн жил 960 сая төгрөг хэдхэн хоногийн дотор шороонд булагдаж билээ. Өөрөөр хэлбэл, хотынхон тав болон зургадугаар сард тохижилт болон үйлчилгээний ажилд хэдэн саяыг зарцуулж ажил төрөл хийсэн болчихоод долдугаар сарынх нь сүүлээр өнөөхөө сүйтгэж, газрыг нь ухаад дулааны шугамаа гаргачихдаг нь гэм биш зан боллоо. Ер нь энэхүү байдал сүүлийн жилүүдэд байнга давтагдаж, одоо ч 3, 4 дүгээр хорооллын төв замын хоёр талыг аль хэдийнэ ухаад эхэлжээ. Ёстой л төсвийн мөнгө ёолох биш, хүрз шороо ч мөнгө шүү дээ…

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.