УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.05.29/ хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн байна Хурлын эхэнд Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл гаргах тухай бүлгийн гишүүд хэлэлцээд зүйтэй гэж үзжээ. Дээрх тогтоолын төсөлд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулсан, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломжийг олгосноор төрд их хэмжээний хохирол учруулсан Монголбанкны тухайн үеийн нэр бүхий өмнөх албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгохоор тусгажээ.
Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Шалгалтын дүнгээс харахад өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн гол дампуурал нь Монголбанкны үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзлээ. УИХ дахь АН-ын бүлэг шалгалт хийх ажлын хэсэгт оролцоогүй, улстөржсөн дүгнэлт гаргасан гэж ярьж байгаа. Бид цөөнх байхдаа Монголбанкинд шалгалт хийх тухай асуудлыг УИХ-ын даргад удаа дараа тавьж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Энэ удаагийн ажлын хэсгийн шалгалтын санал, дүгнэлтийг АН-ын бүлгийн гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Зарчмын хувьд олон улсын байгууллагаас Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн ерөнхий аудитын дүнтэй нийцэж байгааг Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн” гэлээ.
Энэ үеэр өнгөрсөн жилүүдэд Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхланд хариуцлага тооцох эсэх талаар сэтгүүлчид тодруулахад “Б.Жавхлангийн чиг үүрэг нь зээлийн асуудалд хамаарахгүй. Зээл олгох шийдвэрийг гаргахад буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.