ОБЕГ: Хүчтэй шуурганы улмаас таван том хүн, нэг хүүхэд амиа алджээ

2021-03-15 Энэ 7 хоногийн онцлох

Онцгой байдлын ерөнхий газраас хүчтэй салхи болон шорооны шуурганы улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон байгалийн үзэгдэл зарим аймагт гамшигт үзэгдэл болсон. Салхины хурд 20-24 м/секунд, зарим үед 30-34 метр/секунд хүрч ширүүссэн. Шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 45 суманд 548 хүн төөрч сураггүй алга болжээ. Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулж 467 хүнийг эсэн мэнд олжээ.

Өнөөдрийн байдлаар  81 хүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Мөн 58 гэр, 120 гаруй хашаа саравч, 20 байшингийн дээвэр нуржээ. Түүнчлэн 1200 гаруй мал шуурга уруудсан байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг агаарын шугам унаж Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Унасан байгаа тулгуур баганыг босгох ажлыг баруун бүсийн цахилгаан дамжуулах ТӨК засварлаж байна.

Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Тамир “81 иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Одоогоор Дунговь аймагт хамгийн олон иргэн алга болсон гэсэн дуудлага ирсэн. Тус аймагт 455 иргэн сураггүй болсноос 387 иргэнийг олсон. 68 иргэнийг эрэн хайж байна.

Байгалийн гамшиг үзэгдлийн улмаас

  • Дунговь аймаг 5 хүн
  • Архангай аймгийн Өгий нуур суманд 5 настай хүүхэд нас барсан.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.