АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр \03.11\ танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар боллоо. Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцсэнээр дөрвөн нэр дэвшигчийг зарлан, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ардчилсан намын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О. Амартүвшин, С. Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. Гуравдугаар сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр АН нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.