АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч нь 93.4 сая төгрөг босгох “даалгавар”-тай байна

2021-03-9 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан намын даргын сонгуулийн санал авах өдрийг энэ сарын 28-нд товлосон талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн. Энэ дагуу яг одоо тус улс төрийн хүчнийхний даргын сонгууль үргэлжилж байна. Харин тус намынхан эл шатны сонгуулиа 1.1 тэрбум төгрөгийн зардалаар хийж буй бол нэр дэвшигч нь 25 цагийн дотор 93.4 сая төгрөг босгох “даалгавартай” байгаа аж. Өөрөөр хэлбэл, ганц намын дотоод сонгуульд ямар их мөнгө эргэлдэж байна вэ. Ёстой л албан тушаал дагаж, хөрөнгө мөнгө гэдгийг баталж буй биш үү…

Дашрамд дуулгахад, товлосон хугацаанд АН-ын дарга болох сонирхлоо илэрхийлсэн 16 хүн бий. Үүнд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь,  хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нар бүртгүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг АН-ын Дотоод сонгуулийн хороо бүртгээгүй юм.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.