“Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүсийн шинжилгээ өгөх хуваарь

2021-03-8 Мэдээ мэдээлэл


Улсын драмын эрдмийн театрт энэ сарын 4, 5, 6-ны өдөр “Анна Каренина” жүжиг үзсэн 54 хүнээс Covid-19 илэрч, хавьтагч нь 900 гараад байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд жүжиг үзсэн хүмүүс Covid-19 илрүүлэх шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөх хуваарь гарчээ.

Энэ сарын 4, 5-нд “Анна Каренина” жүжиг үзсэн хүмүүс маргааш буюу энэ сарын 9-нд 09.00-17.00 цагт, гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн бол энэ сарын 10-нд 09.00-17.00 цагт тус тус шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. Мөн жүжиг үзсэн хүмүүсийг гэртээ зочин урихгүй, өөрийгөө гэртээ тусгаарлан халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.