Энэ сарын 1-ний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ.
Сонгдо эмнэлэгт 4.5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх хагалгаа болов. Уг хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж буй бөгөөд Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт журамын хэрэгжилтийн үр дүн юм. Ийнхүү иргэд өндөр өртөгтэй хагалгаанд зардалгүйн улмаас амь насаа эрсдэлд оруулан хойшлуулдаг байсан бол эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж байна.
Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм.
Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр онцоллоо.
Ташрамд сонирхуулахад Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь 2020 оны 5 сараас Зүрх мартахгүй төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 99 дэх хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийсэн байна. Зүрх мартахгүй төслийн багт талархал илэрхийлж Эрүүл мэндийн сайд С.Энхболд батламж гардуулан өглөө.
14 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.