Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:
– Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
– Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов. Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна. Хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах 71 машин, тоног төхөөрөмж авахаас 58-ыг нь дагалдах хэрэгслийн хамт хүлээн авчээ.
18 цагийн өмнө
21 цагийн өмнө
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87957
32459
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.