‘Багшийн хөгжлийн форум’ Соёлын төв өргөөнд болж байна.Энэхүү арга хэмжээнд нийслэлийн 1300 гаруй багш оролцож байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүд хүрэлцэн иржээ.
Уг арга хэмжээг Монгол залуучуудын холбоо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулж байгаа аж. Энэхүү зөвлөгөөнд ирсэн багш нарын саналыг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан Багшийг хөгжлийг дэмжих тухай хуульд тусгах юм байна. Мөн нийслэлийн багш нарын 2017 оны тунхаглал гарах аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.